ЛЮКС ХАУС ХХК, “LUX-5 RESIDENCE”

БЗД, 25-р хороо, Нарны зам дагуу, Миний хайпермаркетын зүүн талд


Танилцуулга

  Люкс Хаус ХХК нь 2006 онд байгуулагдсан бөгөөд Монгол улсын барилгын салбарт өөрийн өнгө төрхтэй, чанар стандартын шаардлагыг бүрэн хангасан, экстерьер, интерьерын өвөрмөц шийдэл бүхий амьдрах - ажиллах тав тухтай,  тохилог орчинг бүрдүүлж чадсан үйлчилгээ, оффис бүхий орон сууцны 4 томоохон төслийг  2006-2013 онд барьж, ашиглалтанд оруулаад байна. Хамт олны маань сэтгэл зүрх шингэсэн эдгээр барилгууд нь Барилга Хот Байгуулалтын Яам, Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Монголын Архитекторуудын Эвлэлээс шалгаруулдаг оны шилдэг 10 барилгын нэгээр удаа дараа шалгарч байлаа.

         Одоо бид БЗД-ийн 25-р хорооны нутаг дэвсгэрт, нарны зам дагуу 16 давхар бүхий үйлчилгээтэй, хос, орон сууцны барилгын угсралтын ажлыг эхлүүлээд байгаа бөгөөд 2015 оны 2-р улиралд ашиглалтанд өгөхөөр зорин ажиллаж байна.

     Тус барилга нь бидний 5 дахь төсөл бөгөөд “LUX-5 RESIDENCE” үйлчилгээтэй орон сууцны барилгадаа бид өмнөх 4 төслүүд дээр амжилттай хэрэгжиж, туршилтаар шалгарсан шилдэг шийдлүүдийг өөрийн бий болгосон туршлагын хамт сэтгэлээ шингээн бүтээн босгож байна.

       “Люкс хаус” ХХК нь LUX HOUSE-1, LUX HOUSE-2, LUX HOUSE-3, LUX CENTER гэсэн 4 төслийг хэрэгжүүлсэн бөгөөд одоогоор 5 дахь төсөл буюу LUX RESIDENCE хотхоны төслийн ажлыг эхлүүлээд барилгын ажил 75%-тай явагдаж байна.

Өмнөх 4 төслийг гүйцэтгэсэн туршлагадаа үндэслэн улам сайжруулан, олон улсад ашиглагдаж буй шинэ дэвшилтэт тоног төхөөрөмж, техник технологи, тохижилтын материалуудыг ашиглах бөгөөд LUX CENTER-т тавигдан туршигдсан хамгийн сайн тоноглолуудыг энэхүү төсөлд мөн суурилуулна.

LUX RESIDENCE төсөл нь:

  • 4-16 давхарт 104 айлын айлын орон сууц
  • 1-3 давхарт орчин үеийн худалдаа, үйлчилгээний төвтэй
  • Газрын түвшнээс доош -1, -2 давхарт  зогсоолтой
  • 3 давхарын дээр 1200 мкв талбай бүхий оршин суугчдын амарч нарлах талбайг хүүхдийн тоглоомын жишиг тохижилтын хамт бүрэн шийдсэн
  • Гадна талбай дээрх 60 гаруй зогсоолоос бүрдэнэ

Цогцолборын давуу талууд:

                        ДУЛААН ЗОГСООЛ БОЛОН ГАДНА ЗОГСООЛЫН АСУУДАЛ
Байрны доор 2 давхар дулаан зогсоол төлөвлөж өгсөн бөгөөд хотхоны нийт  айлын 80%-ийг хангах зогсоол юм. Мөн ил зогсоолыг гадна талдаа хамгийн томоор  шийдэж өгсөн тул энэ нь тухайн орчиндоо болон хотын төвд ойр баригдаж буй  барилгуудын хувьд аль ч барилгад байхгүй шийдэл юм.

                       ТОМ ТАЛБАЙД ЦӨӨН АЙЛЫН ТӨЛӨВЛӨЛТ
Хотхон төлөвлөлтөөр бол хамгийн багадаа 300 айлын орон сууц барих боломжтой юм. Гэхдээ энэ талбайд 104 айлыг төлөвлөсөн бөгөөд premium хэрэглэгчдэд зориулсан үйлчилгээнүүдийг төлөвлөж өгсөн.

                        ЦОНХ ХААЖ БАРИЛГА БАРИХ БОЛОМЖГҮЙ
Хотхоны зүүн талд журмын хашаа байгаа бөгөөд баруун талд 5 давхар барилга, урд нарны зам, хойно мөн намхан барилга байгаа юм. Тиймээс хотхоны айлууд дахин барилга баригдаж цонх таглахвий гэж айх явдалгүй. Энэхүү хотхоны ерөнхий төлөвлөлт нь УБ хотод баригдаж буй барилгуудаас үндсэн 3 үзүүлэлтээр том ялгаатай байгаа юм.

Үүнд:

  • Хотхоны ерөнхий төлөвлөлт
  • Оноогдсон газарт тохируулсан оновчтой төлөвлөлт
  • Том талбайд цөөн айлын төлөвлөлт
  • Хотхоны ЕРӨНХИЙ төлөвлөлт

2 болон 3 өрөөний сонголт, машины зогсоол

  • Газрын түвшнээс доош -1, -2 давхарт  зогсоолтой
  • 3 давхарын дээр 1200 мкв талбай бүхий оршин суугчдын амарч нарлах талбайг хүүхдийн тоглоомын жишиг тохижилтын хамт бүрэн шийдсэн
  • Гадна талбай дээрх 60 гаруй зогсоолоос бүрдэнэ

“LUX-5 RESIDENCE”

Өрөө болон м.кв-ын сонголт

“LUX-5 RESIDENCE”

Өрөө болон м.кв-ын сонголт