Мэдээ, мэдээлэл

“Люкс хаус-5” үйлчилгээний төв үнэ цэнийг санал болгож байна

Pic

Барилгын салбарын зах зээл төвлөрч буй “Барилга-2016” тусгай хөтөлбөрийн эхний дугаарт “Люкс хаус” ХХК-ийн тав дахь бүтээн байгуулалт “Люкс хаус-5” хотхоны худалдаа үйлчилгээний төвийг онцолж байна. Тус хотхон нь 16 давхар 104 айлын орон сууц, 5284.52 м2 талбай бүхий гурван давхар худалдаа үйлчилгээний төвөөр холбогдох хоёр блокоос бүрдэх байгууламж юм.

“Люкс хаус-5” үйлчилгээний төв үнэ цэнийг санал болгож байна

Хотын төвийн бүсэд “Нарны зам” дагуу байрлах “Люкс хаус-5” хотхоны 1-3 давхарт байрлах 40 м2 болон түүнээс дээших талбай бүхий худалдаа үйлчилгээний талбайг түрээслэх буюу худалдан авахыг санал болгож байна.

“Люкс хаус-5” үйлчилгээний төв үнэ цэнийг санал болгож байна

“Люкс хаус-5” худалдаа үйлчилгээний төвд "Хаан" банк “Сүлд” спининг, “Пролайн” видео студи, “Матрёшка” кулинарь, торго бөс барааны дэлгүүр ажиллаж байна. Цаашлаад хоёрдугаар давхарт Беларусийн “Пинск” брэндийн тавилгын дэлгүүр нээгдэнэ. Банк санхүү, үүрэн телефон, гоо сайханы салон, бэлэн хувцас, гэр ахуйн бараа, бекэри, кофе шопын үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийг урьж байна.

“Люкс хаус-5” үйлчилгээний төв үнэ цэнийг санал болгож байна

Тус компани хамтарч ажиллах байгууллагуудад харьцангуй хямд үнэ, уян хатан нөхцөлийг санал болгож байна.

Тус төв нь талбайн төлөвлөлтийн уян хатан нөхцөлийг санал болгох бөгөөд 40 м2-аас дээш талбайгаас сонгож, хэрэгцээндээ тааруулан хуваалт, тусгаарлалт хийх боломжтой. Мөн цахилгаан, дулааны шийдүүдийг үйлчилгээний павильон бүрт тус тусад нь байршуулж өгсөн тул мөн л хэрэглээндээ тохируулах боломжтой.

24 цагийн харуул хамгаалалттай бөгөөд гадна талбайдаа 70-80 машины зогсоолтой.

Ая тухтай орчин нөхцөл, орон зайн зөв сонголт хийх боломжуудыг бүрдүүлсэн “Люкс хаус-5” үйлчилгээний төвөөс  сонголтоо хийгээрэй.  

“Люкс хаус-5” үйлчилгээний төв үнэ цэнийг санал болгож байна