Мэдээ, мэдээлэл

Дотоодын үйлдвэрлэл бүхий “Эрин интернэшнл”-ийг танилцуулж байна

Pic

“Барилга-2016” медиа экспо энэ удаа “Эрин интернэшнл” ХХК-ийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг онцолж байна.

“Эрин интернэшнл” ХХК нь 2002 оноос үйл ажиллагаа явуулж эхэлжээ. Тус компани гаалийн тусгай бүс, олон улсын тээвэр зуучийн байгууллага, вакум цонх, бетон зуурмагийн үйлдвэрлэл, гаалийн баталгаат агуулахын бүс зэрэг үйл ажиллагаа явуулдаг. Мөн “Эрин” цогцолбор хорооллын бүтээн байгуулалт болон “Эрин” зочид буудлын үйл ажиллагааг эрхлэн явуулдаг билээ.

 “Эрин” цогцолбор хороолол

 Дотоодын үйлдвэрлэл бүхий “Эрин интернэшнл”-ийг танилцуулж байна

Улаанбаатар хотын бүтээн байгуулалтад өнгө нэмсэн Эрин цогцолбор хороолол Баянгол дүүргийн 20-р хороонд сүндэрлэж байна. Өөрөөр хэлбэл, тус хотхон Улаанбаатар хотын А зэрэглэлийн бүсэд төв зам дагуу байрлалд оршиж буй гэдгээрээ онцлог. Эрин хороолол нь 2200 гаруй айлын орон сууцны 12 блокоос гадна сургууль, цэцэрлэг, худалдаа үйлчилгээний төв бүхий цогцолбор хотхон юм.

 Дотоодын үйлдвэрлэл бүхий “Эрин интернэшнл”-ийг танилцуулж байна

Одоогийн байдлаар “Эрин” цогцолбор хорооллын нэгдүгээр ээлжийн 550 айлын дөрвөн блок орон сууц бүрэн ашиглалтад ороод байна. Харин хоёрдугаар ээлжийн 490 айлын орон сууцыг ирэх арваннэгдүгээр сард ашиглалтад оруулахаар ажиллаж буй.

 Дотоодын үйлдвэрлэл бүхий “Эрин интернэшнл”-ийг танилцуулж байна

Орон сууцын барилга нь чанар, хийцийн хувьд Ази, Европ стандартыг хослуулсан гэдгээрээ давуу талтай. Түүнчлэн найман баллын газар хөдлөлтөд тэсвэртэй, Ази, Европын олон улсын хамгийн сүүлийн чанартай материал, тоноглолуудаар тоноглогдсон, 24 цагийн харуул хамгаалалт, нэгдсэн камерын системээр хангагдсан сүүлийн үеийн тансаг зэрэглэлийн орон сууц юм.

“Эрин” бетон зуурмагийн үйлдвэр

 Дотоодын үйлдвэрлэл бүхий “Эрин интернэшнл”-ийг танилцуулж байна

2014 оны дөрөвдүгээр сард ашиглалтад орсон тус үйлдвэр нь “Эрин” хорооллын барилгад ашиглагдсан 40.000 м3 бетоныг үйлдвэрлээд байна. Тус үйлдвэр өөрийн хүчин чадлаараа ажиллахад цагт 60 м3  зуурмаг үйлдвэрлэх хүчин чадалтай. Зуурмаг тээвэрлэх гурван миксер машинтай.

 Дотоодын үйлдвэрлэл бүхий “Эрин интернэшнл”-ийг танилцуулж байна

Үйлдвэрээс гарах бүтээгдэхүүнийг “Барилга архитектур” корпорацын итгэмжлэгдсэн лабораторид шинжлүүлэхээс гадна өөрийн компанийн лабораторид чанарыг нь шалган хяналт тавьдаг. Ингэж өөрсдийн чанартай бүтээгдэхүүнийг бүтээн байгуулалтад ашиглах нь барилгын чанарт итгэл төгс байх баталгаа болдог.

 Дотоодын үйлдвэрлэл бүхий “Эрин интернэшнл”-ийг танилцуулж байна

“Эрин” вакум цонх, салхивчны үйлдвэр

2014 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн “Эрин” вакум цонх, салхивчийн үйлдвэрт мэргэжлийн чадварлаг баг ажилладаг. Тус баг хамт олон сүүлийн үеийн дэвшилтэт технологийг ашиглан импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. “Эрин” вакум цонх, салхивчны үйлдвэр нь  хоногт 250-300 м2 буюу 100 ширхэг гурван давхар шилэн багц бүхий цонх үйлдвэрлэх хүчин чадалтай.

 Дотоодын үйлдвэрлэл бүхий “Эрин интернэшнл”-ийг танилцуулж байна

Энэхүү үйлдвэрт “Эрин” хорооллын нэгдүгээр ээлжийн 550 айлын орон сууцны цонхыг үйлдвэрлэн нийлүүсэн билээ. Харин хоёрдугаар ээлжид нийлүүлэх 8000 м2 цонхны үйлдвэрлэлийн ажил одоогоор 80 хувьтай явж байна.

 Дотоодын үйлдвэрлэл бүхий “Эрин интернэшнл”-ийг танилцуулж байна

Гаалийн баталгаат агуулах

Монголын хамгийн том гаалийн баталгаат бүс нь гаалийн удирдлагад шууд харьяалагдаж ажилладаг. 2002 онд анх байгуулагдсан бөгөөд мэргэшсэн зургаан ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна. Талбай дээрээ 100-150 чингэлэг хүлээн авах хүчин чадалтай. Өөрийн өмчийн гурван салаа замтай, 40, 32, 10 тоннын краныг үйл ажиллагаандаа ашигладаг.

 Дотоодын үйлдвэрлэл бүхий “Эрин интернэшнл”-ийг танилцуулж байна

Хуулийн дагуу гаалийн тусгай бүсэд ачаа бараа, чингэлэг дээд тал нь хоёр жил хадгалах бүрэн боломжтой ба энэ утгаараа харьцангуй урт хугацаанд харилцагч нарынхаа барааг хадгалах боломжийг бүрдүүлдэг аж. Найдвартай аюулгүй байдлыг хангах үүднээс 1310 м урт хамгаалалтын торлосон хашаа, харуул хамгаалалтын 8 пост, 24 цагийн харуул хамгаалалт, нэгдсэн камержуулалтын системтэй.

Монгол Улсын хэмжээнд хоёр байдаг 40 тонны краны нэг энд байх бөгөөд тус краныг суурилуулснаас хойш ачаа эргэлт мэдэгдэхүйц сайжирчээ.

Гаалийн тусгай бүс дэх гаалийн салбар

 “Эрин интернэшнл” ХХК нь Гаалийн тусгай бүсийн хамгийн найдвартай vйлчилгээг хvргэх замаар vйлчилгээний таатай орчинг бvрдvvлэн ажиллаж байна.

Энд ачааг хүлээн авах, хүлээлгэж өгөх, бичиг баримтын бүрдүүлэлт хийх, ачааг тээвэрлэх болон ачааг ачиж, буулгах, мэдээллийн үйлчилгээ, чингэлгийг ачилт, буулгалтад бэлтгэх үйлчилгээ зэргийг хэрэглэгчдэд хүргэдэг аж.

 Дотоодын үйлдвэрлэл бүхий “Эрин интернэшнл”-ийг танилцуулж байна

Мөн үйлчилгээний төлбөр тооцоо хийх, гаалийн бүрдүүлэлтийн үйлчилгээ зэрэг тээвэр зуучлалтай холбогдохбүх үйлчилгээг нэг цэгээс авах өргөн боломжийг хэрэглэгч харилцагчиддаа олгодог давуу талтай юм байна.